2017-02-24 04:111min00

Газрын тос тээвэрлэдэг автомашинаар малын мах экспортлох гэж байгаад баригджээ

673d489a5787b96d4df9ccb08fe98f4f

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн XIX талбайгаас газрын тос тээвэрлэж явсан автомашинд мах, согтууруулах ундаа нууж Бичигт боомтоор нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг тус боомтын Экспорт, импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид илрүүллээ. Тодруулбал, газрын тос тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг компанийн жолооч нар 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр North Benz маркийн цистерн бүхий тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглаж 72 литр дарс, 259.8 кг үхэр, хонины мах, мөн иргэн Э нь “Галлопер” маркийн суудлын автомашины запас дугуй, суудлын дор 119.7 кг хонины махыг нуун далдалж хууль бусаар БНХАУ руу экспортлохыг завдсан зөрчил гаргасан. Эдгээр үйлдлийг илрүүлэн хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч шийдвэрлээд байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд нь мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль бусаар экспортлохыг завдах зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар зөвлөмж өгч, уг хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй