Сар шинийн баярын босгон дээр Төрийн тэргүүн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан, салбар салбарын шилдэгүүдийг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагнал гардуулах ёслол өнөөдөр (2017.02.24) морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
- Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн болон “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат нар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн бол
- Ардын жүжигчин цолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаад
- Гавьяат тамирчин цолыг Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуунд
- Гавьяат жүжигчин цолыг Д.Золбоотод
- Гавьяат нисгэгч цолыг МИАТ компанийн нисгэгч Д.Оюунболдод
- Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг ММ агентлагийн дарга, Монголын мэдээ сувгийн дарга асан, сэтгүүлч Ц.Мөнхтөр, ММ агентлагийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт нарт гардууллаа. Мөн “Алтан гадас одон”-оор ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ЭША Ц.Оюунчимэг, Философийн хүрээлэнгийн номын санч Л.Өсөх, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн нягтлан бодогч Л.Ренчинбадам, Олон улсын Монгол судлалын холбооы судлаач Ч.Нарантуяаг шагнасан бол “Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийг Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.Рэнцэнханд, дуучин Б.Сийлэгмаа нар гардан авлаа.