Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний хоёр сарын дүнгээр 1.93 тэрбум ам.доллар болж, 2018 оны мөн үеэс 366.7 сая ам.доллар буюу 23.4 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 256.1 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Экспортод нийлүүлсэн барааны 99.4%-ийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ Нийт 1.09 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 30.4 хувиар өссөн байна.
Экспортод нийлүүлсэн барааны 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ
Экспортын барааны нийт дүнд:
Эрдэс бүтээгдэхүүн 75.5 хувь
Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 17.9 хувь
Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 0.3 хувь
Нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 2.3 хувийг эзэлсэн байна.
Монгол Улс дэлхийн 47 оронд бараа экспортолсон байна. Үүнээс 97.9 хувийг доорх гурван улсад нийлүүлжээ.
БНХАУ-д 78.8 хувь
Их Британид 18.3 хувь
ОХУ-д 0.8 хувь
Импорт 15.4%-аар өсөв.
Монгол Улс 2019 оны эхний хоёр сард импортоор нийт 837.5 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2018 оны мөн үеэс 111.5 сая ам.доллараар буюу 15.4 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 95.6 хувийг валютын төлбөртэй худалдаа,
2.1 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа,
0.4 хувийг гадаадын тусламжийн бараа,
1.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа,
0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлжээ.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд
Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 21.3 хувь
Эрдэс бүтээгдэхүүн 24.1 хувь мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 9.8 хувь
Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 21.3 хувь
Хуванцар болон хуванцар эдлэл, каучук болон каучукан эдлэл 3.8 хувь
Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 6.5 хувь
Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 5.6 хувийг тус тус эзэлжээ.
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 3.4 сая ам.долларын бараа импортолсон байна.
Барааг гарал үүслийн орноор авч үзэхэд
БНХАУ-д 48.9 хувь АНУ-д 13.4 хувь
Япон-д 15.9 хувь ОХУ-д 9.1 хувь тус тус ногдож байна.
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 17.5 сая ам.долларын бараа нийлүүлснийг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 20.6 хувийг БНСУ-аас, 68.8 хувийг БНХАУ-с тус тус олгосон байна. Харин 13.4 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар Монголд нийлүүлэгджээ.
Манай улс дэлхийн 109 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос ОХУ-д 29.5 хувь БНХАУ-д 25.5 хувь АНУ-д 10.5 хувь Япон-д 12.0 хувь БНСУ-д 3.8 хувь ХБНГУ-д 3.7 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 85.0 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар