2019-03-06 18:151min04

Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг суллав

333

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан хэрэгт холбогдуулан ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өчигдөр (2019.03.05) ЭЦГ албадан авчирч, байцаалт аваад тэднийг саатуулан шалгахаар Ганцхудаг руу авч явсан.

ЭЦГ өчигдөр прокурорын байгууллагад тэднийг цагдан хорьж шалгах шаардлагатай байгаагаа мэдэгдсэн албан бичгээ илгээж, зөвшөөрөл хүссэн ч бөгөөд үүнийгээ шүүхэд шилжүүлж амжаагүй байжээ. Өнөөдөр дээрх гурван хүнийг цагдан хорих ЭЦГ-ын хүсэлт, хяналтын прокурорын шийдвэрийг шүүх авч хэлэлцээд тэднийг хорьж шалгах шаардлаггүй гэж үзсэн байна.

Тиймээс ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнөөдөр суллав. Тэд зөвшөөрөлгүй баривчлагдаж, 24 цаг хоригдоод суллагдаж байна.