Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн төв эмнэлгийн хүлээн авахад эмэнд хордсон хүн ирсэн талаарх мэдээлэл өчигдөр /2019.03.05/ бүртгэгдсэн байна.
Тодруулбал, тус дүүрэгт оршин суух 20 настай эмэгтэй Н нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас ээжтэйгээ маргалдаж, харшлын гаралтай эмийг их хэмжээгээр ууж амиа хорлохыг завдсан аж. Тэрбээр эмийн тунг хэтрүүлэн хэрэглэж, хордлогод орж эмнэлэгт хүргэгдэн одоогоор эмчлүүлж байгаа аж. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.