Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн Хэрлэнгийн гүүрнээс зүүн тийш 100 метрт /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ эрэгтэй хүний цогцос голын мөсөнд наалдсан байна гэсэн дуудлага 2019.03.05-ны өдрийн 13:38 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 13:45 цагт очиж, 39 минут ажиллаж, тус сумын харьяат иргэн Э /24 настай, эрэгтэй/-ын цогцсыг мөснөөс салгаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна