УИХ, Засгийн газрын гишүүд албан тушаалын нөлөө, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас хувийн компани, хамаарал бүхий этгээдүүддээ хөнгөлөлттэй зээл авсан хэрэг нийгмийн сэдэв болон өргөжсөн. Хэвлэлүүд албан тушаалтнуудын ЖДҮХС-гаас авсан зээл, хэн хэн сайд, гишүүний ямар хамааралтай компани зээл авсан бэ гэдэг мэдээллийг баримт нотолгоотой дэлгэсэн байгаа.
Хаврын чуулган эхлэхэд Прокурорын байгууллага ЖДҮХС-гаас зээл авсан таван гишүүний эрхийг түтгэлзүүлэх саналаа УИХ-д өргөн барих гэж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Б.Батзориг, түүний дараа Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарт эрүүгийн хэрэг үүсгэж, бүрэн эрхийн түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Гэвч асуудлыг УИХ-д 64 гишүүнтэй МАН-ын бүлэг хамгаалаад үлдэж байв. Хаврын чуулганаар Прокурорын байгууллагаас эрхийг нь түтгэлзүүлэн шалгах явуулахаар зэхсэн УИХ-ын 5 гишүүний дунд нэг эмэгтэй гишүүн байгаа юм байна.
Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Монгол Улсад хамгийн бага хүүтэй, зөвхөн жижиг дунд үйлдвэрлэгчид очдог зээлийг хүртсэн энэ эмэгтэй гишүүн хөрөнгө орлогоо нааш нь цааш нь хөдөлгөж, 120 сая төгрөгийг надад бэлэглэсэн юм гээд гарын үсэг зуруулаад өг гээд хүмүүсийг гуйгаад явж байгааг өчигдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ.
Мөн эрхийг нь түдгэлзүүлэх саналд нэр цохиж яваа гишүүдийн дунд АТГ-ын мөрдөн байцаагчийг ална, хядна гэж занасан УИХ-ын гишүүний нэр яваа юм байна. Энэ заналхийллийг мөрдөгчид баримтжуулсан учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал орж ирэх бололтой.
УИХ-д 23 ЖДҮ-чин бий. Тэдний 6 нь асуудлаа дэлгүүлсэн. Үлдсэн нөхдийн булхай ийнхүү ар араасаа дэлгэгдэх нь ээ.
2 comments
Шууд зайлуул
zail gedeg h4n be chi.ussn tolgoit chi eeree ih ornoos mini zailchih.chonoi ter hulgaich.luibarchid.ih ornii mini zarsan har guilagchid.orgui hooson guilagchin bsan gej bichegdej bsan.odoo tom joom bson.udahgui hagrah biz.