Самсунг компанийн шинэ ухаалаг утас Galaxy S8-ыг урьдчилсан захиалгаар авсан зарим хүмүүс гомдол мэдүүлэх болжээ. Тэд шинэ утасны дэлгэц нь улаан туяатай болж, засагдахгүй байгааг сошиал сүлжээгээр мэдээлж байгаа юм.Энэ гомдолтой холбоотойгоор “улаан дэлгэц”-ний асуудлыг программын шинэчилсэн хувилбараар засах болсноо Самсунг мэдээлжээ.
Galaxy S8 утас өнөөдрөөс (2017.04.21) эхэлж АНУ, Канад, Өмнөд Солонгос зэрэг оронд худалдаанд гарч эхэлжээ. Самсунг Электрониксийн Galaxy Note 7 утасны бүтэлгүйтлийн дараа зах зээлд гарч байгаа гэдэг утгаараа хамгийн их анхаарлын төвд байгаа бүтээгдэхүүн болоод байна.