П.Энхмандах
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг ЦЕГ-ийн Эрүүгийн Цагдаагийн Газрын албан хаагчид албадан саатуулж, мэдүүлэг авлаа. Худалдаа Хөгжлийн Банкны удирдлагууд бид цэвэр санхүүгийн байгууллага, улс төртэй хамаагүй гэж ярих дуртай ч бодит байдал өөр ажээ.
Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Монголын улс төр дэхь нууц ноёнтон, Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарын улс төрчидтэй хамгийн ойр ажилладаг гэлцдэг. Тус банкны Ерөнхий Захирал Б.Мэдрээгийн хувьд АН-дахь МҮДН фракцийн идэвхтэй гишүүн, УИХ-ын 2004, 2012, 2016 оны сонгуульд нэр дэвшин, өрсөлдөөд ялагдаж байсан нэгэн. Тэгвэл АТГ, ЦЕГ-т шалгагдаж буй Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал О.Орхоны хувьд ч улс төрд орохоор хэдийн шийдсэн байжээ. О.Орхон нь АН-д элссэн төдийгүй Сүхбаатар дүүргийн АН-ын дэд даргаар ажилладаг юм байна.
Sonin.mn
1 comment
ардчилсан нам бол угаасаа хулгайч луйварчидыг орогнуулдаг газар энэ намыг татан буулгах хэрэгтэй