Нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдал

09:00 цагт Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Хүйсийн тэгш эрхийн төв, Хөөрхөн зүрх ТББ, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Монголын Эмнести Интернэшнл байгууллагууд санаачилан МУГХУСАЗЗ, ГБХЗХГ, ЦЕГ-тай хамтран “Охидын бэлгийн халдашгүй байдлыг хангахад төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Сэтгүүлч та бүхнийг урьж байна.

11:00 цагт “Их хотын бүсгүйчүүд 2019” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ СТӨ-нд болно. Арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нар оролцож ажил хөдөлмөрөөрөө манлайлж буй эмэгтэйчүүдэд төрийн дээд шагнал гардуулна. Сэтгүүлчид та бүхэн мэдээ сурвалжлага бэлтгэнэ үү. Холбогдох утас: 99268461

12:00 цагт “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн ХААН, ХАТАН бүтээлд шагнал гардуулах ажиллагаа Богд хааны ордон музейд болно. Өнөө цагийн уран хатгамалчин, шүтээн урлаачдын олон сайхан зээгт наамал энэ жилийн үзэсгэлэнг чимж, хойморт нь заларсан. Төгс сайхан урласан бүтээл олноор төрүүлж, монгол уран хатгамалчдын хойч үеийг бэлтгэх нь “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн бас нэг зорилго билээ. Та бүхэн саатан болгооно уу.

18:00 цагт Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг шалгаруулан өргөмжилдөг Lady Entrepreneur арга хэмжээ МҮХАҮТ-ын Их танхимд болно. Хоёр жил тутамд нэг удаа зохиогддог уг арга хэмжээг сурвалжлах сонирхолтой сэтгүүлчид хүрэлцэн ирнэ үү. Холбоо барих: 99090339

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close