2019-03-05 10:491min00

Нас барсан уурхайчдын ар гэрт Хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэмж олгоно

OB

Төв аймгийн Заамар сум Хайлааст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” ХХК-ийн уурхайн талбайд сураггүй болсон уурхайдыг эрэн хайх ажил үргэлжилж байна. Хоёр уурхайчин, хоёр техникийг гаргахаар ОБЕГ-ын аврагчид ажиллаж, МХЕГ-ын бүрэлдэхүүн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Нас барсан уурхайчдын ар гэрт хуулийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмж буюу 193 сая 320 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгох аж. Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу тухайн байгууллагаас /”Эко алтан Заамар” ХХК/ олгох нэг удаагийн уг тэтгэмжийг дөрвөн уурхайчны ар гэрт олгох гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй