Нийгэм

Үхсэн малын мах худалдаалагдаж болзошгүй тул хяналт шалгалт хийж байна

Баян-Өлгий аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч мал өл алдах, осгох, тураалд орох зэргээр малын зүй бус хорогдол ихэсч байгаа аж.

Үүнтэй холбоотой үхсэн малын мах худалдан авах, худалдаалагдах, бэлтгэн нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлж зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мал төхөөрөх Нөхөд ХХК, Угур ХХК, Азат ХХК , Еттаранзит ХХК, Тирлик, Ахдам зах, Тирлик захад үйл ажиллагаа явуулж буй гуанз, цайны газруудад шалгалт хийв.

Түүнчлэн Аборжан, Алтаннутаг, Дастархан хиамны цехүүд, Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн махны чанар аюулгүй байдал, гарал үүсэлд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close