ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд зээл авч, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан УИХ-ын 20 гаруй гишүүдийн хэргийг АТГ шалгаж, прокурор хяналт тавж байгаа.
АТГ энэ хэрэгт холбоотой УИХ-ын 23 гишүүний тавыг яллагдагчаар татан шалгах саналыг прокурорын байгууллагад хүргүүлэхээр гэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Тэд бол УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нар.
Оны эхээр ЖДҮ-ээс зээл авсан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед УЕП М.Энх-Амгалан УИХ-ын нэр бүхий 23 гишүүн байгаа. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналаа УИХ-д үе шаттайгаар оруулж ирнэ гэж байсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээн зөвшөөрөөгүй билээ.