Д.Бат-Очир

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Мишигийн Батсуурь Эрдэнэтийн 49 хувийн хууль бус хувьчлалд оролцсон гол буруутнаар нэрлэгдээд байна.

Үндсэндээ МАН засаг авсан 2016 оноос Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтын асуудал сөхөгдөж, тэр цагаас хойш “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийн эрхийг хамгаалдаг гэх Мишигийн Батсуурь гэдэг шүүгчийн тухай дээр дооргүй ярьдаг болсон.

Гэсэн ч М.Батсуурь шүүгч өнөөдрийг болтол энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй байгаа юм.

Түүнийг ийн хардах болсон нь хэд хэдэн шалтгаан үндэслэлтэй болохыг эх сурвалжууд тал талаас тайлбарладаг.

Хамгийн энгийнээр М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг байсан. Сүүлд Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар шүүх дээр маргаан болоход М.Батсуурь түүнийг нь “тасладаг” байсан гэж байгаа юм.

Намтрыг нь үзвэл Мишигийн Батсуурь нь Булган аймгийн Булган суманд төрсөн. “Шихихутаг” Хууль зүйн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль,Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, бизнесийн удирдлагын менежер, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй.

1999-2001 онд “М and P” ХХК-д хуулийн зөвлөх; 2001-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах; 2003-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш;2009-2011 онд Худалдаа, хөгжлийн банкинд Хуулийн газрын захирал; 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч; 2013-2014 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байгаа аж.

Монголд томоохон дуулиан тариад байгаа Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн түүний АТГ-т мэдүүлсэн сүүлийн таван жилийн хөрөнгө орлогыг үзэв.

 

Ингэхэд өөрийн орлого нь 2013 онд 49.160.870 төгрөг, 2014 онд 223.739.220 төгрөг, 2015 онд 61.937.630 төгрөг, 2016 онд 217.365.000, 2017 онд 149.921.500 төгрөг, гэр бүл нь 2013 онд 19.800.000 төгрөг, 2014-2015 онд нэг ч төгрөгийн орлогогүй, 2016 онд 52 сая, 2017 онд 89 сая төгрөг болж өссөн байна.

Орон сууц барилга байгууламжийн хувьд 2013 онд 3 орон сууц, 3 авто гражтай, үнэ нь 433.764.500 төгрөг, 2014 онд 3 орон сууц, 4 авто гражтай болж, үнэ нь 483.764.500 төгрөг, 2015 онд 2 орон сууц, 2 авто гражтай болсон ч үнэ нь 568.764.500 төгрөг болж өссөн байна. Харин 2016, 2017 онд 2 ширхэг авто зогсоол, авто граж, гэр, өвөлжөө, хаваржаа, гүний худаг, хүлэмжийн аль нэгтэй гээд тэр нь 265 сая төгрөгийн үнэтэй гэжээ.

Тэрээр 2013 онд “Ландкруйзер-200”, “Харриер” машинтай, үнэ нь 79 сая төгрөг гэж мэдүүлж байжээ. Түүнээс хойш буюу 2014-2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт автомашингүй гэж мэдүүлсэн байна.

Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлийн хувьд 2014 оны мэдүүлэгтээ 4 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйл бий гэсэн байна.

Түүний хадгаламжинд 2013 онд 1.289.520 төгрөг, 2014 онд 1.610.860 төгрөг, 2015 онд 7.349.360 төгрөг, 2016 онд 1.172.550 төгрөг, 2017 онд 2.563.000 төгрөг байжээ.

Авлагын хувьд 2015 онд “Финсервис” ХК, Д.Мишиг,Ц.Оюунцэцэг нараас 315.642.460 төгрөг, 2016 онд дээрх хүмүүсээс 365.642.460 төгрөг, 2017 онд Д.Мишиг,Ц.Оюунцэцэг нараас 30 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна.

Харин 2013,2014 онд Улаанбаатар хотын банкинд хоёр удаагийн шийдвэр бүхий зээл, иргэн Д.Мишиг, Б.Халиунбат нарт нийлээд 192.400.000 төгрөгийн өртэй, 2015 онд зөвхөн Улаанбаатар хотын банкинд 117.400.000 төгрөгийн өртэй байв. 2016, 2017 онд өтгүй гэсэн байна.

2013-2015 оныг дуустал “Финсервис” ХХК-ийн 333.150.800 төгрөгийн үнэ бүхий 2082 ширхэг хувьцааг, “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 3216 ширхэг хувьцааны хамт эзэмшдэг гэж мэдүүлжээ. Гэтэл 2016, 2017 онд “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үнэлгээ байхгүй 3216 ширхэг хувьцааны эзэмшдэг болсон байна.

Эндээс зарим нэг сонирхолтой учир холбоос гарч ирээд байгаа юм. Тухайлбал, М.Батсуурийн хөрөнгө орлого 2016 оноос хойш илт багасчээ. Хагас тэрбумын үнэтэй орон сууц нь тал хувиараа үнэлэгдэх граж, хүлэмж мэт болж, эзэмшдэг компани нь алга болсон байна.

Түүний эзэмшдэг байсан “Финсервис” ХХК-ийн захирлаар сүүлд авлигын хэрэгт шалгагдсан Төв аймгийн АН-ын дарга асан, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв ажиллаж байсан баримт гарч ирж байна.

Харамсалтай нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан байж болзошгүй хэмээн сэжиглэж Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2016 оны намар цагдан хорьсон байдаг. ДЦС-3 ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх төслийг “Чингис” бондын хөрөнгөөс 35 сая ам.доллараар санхүүжүүлснээс нэг сая ам.долларыг Эрчим хүчний дэд сайдаар ажиллах хугацаандаа Д.Доржпүрэв хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа тухай тэр үеийн хэвлэлүүдэд бичсэн байдаг юм. БНХАУ-ын “Human industrial equipment installation” компанитай сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулж, гэрээний дагуу 35 сая ам.доллар шилжүүлснээс Д.Доржпүрэв нэг саяыг өөрийн өмчлөл дэх “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсныг нь мөнгө угаасан үйлдэл хэмээн сэжиглэх үндэслэл болж байв.

Энэ мэтчилэн М.Батсуурийн хөрөнгө орлого хавиас сэжиглэж болохоор зүйлүүд гарч ирж байна.

Хамгийн гол нь 2016 онд МАН сонгуульд ялж, сонгуулийн гол амлалт болгож байсан Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтын талаар зарим арга хэмжээг авч, тогтоол шийдвэр гаргаж эхэлсэн үед М.Батсуурь шүүгчийн хөрөнгө орлогод эрс өөрчлөлт гарч эхэлсэн нь хачирхалтай байгаа юм.

Эдүгээ эрхэм шүүгчийг төр засгийн өндөр албан тушаалтнууд, ард түмэн ийн хардаж байна. Түүнийг өргөсөн тангарагтаа үнэнч байсан эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: news1.mn

By updown.mn

Мэдээний админ

4 thoughts on “Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь Эрдэнэтийн 49 хувийн асуудал сөхөгдсөнөөс хойш хөрөнгөө “хумьжээ””
  1. Эх орон, ард түмэнээ худалдсан пизьдаг зүгээр цаазлаад, хүүрийг нь нохой шувууны хоол болго

  2. Одоогийн дээд шүүх, тэр тусмаа захиргааны танхим нь үнэхээр ялзарсан шүүгч нэртэй нөхдөөр дүүрсэн, дандаа хүний эрхийг боогдуулдаг, адгийн амьтад болсон. Батсууриас гадна ДАшдоржийн Мөнхтуяа гэж ярвалзсан хүүхэн, Атарцэцэг гэж нэг авгай, ер нь шударга, чадвартай хүн огт байхгнүй. Банзрагч шүүгчийн сайн мэдхгүй юм, сүүлд орж ирсэн, бусдыг нь шууд зайлуулах хэрэгтэй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн