2019-03-05 10:031min00

Ebarimt системд хөгжүүлэлт хийжээ

ebarimt

Өнгөрсөн шөнө НӨАТ-ын ebarimt.mn системд асуудал гарч, иргэдийн төлбөрийн баримтын мөнгөн дүн 0 болж, зарим нь буурсан. Багахан хугацаанд үүссэн энэ өөрчлөлт нь Ebarimt системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой гэдгийг татварын байгууллагаас тайлбарлаж байна.

Татварын ерөнхий газар “Ebarimt системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23:00 цагаас 23:50 хүртэл сүлжээг салгаад эргэн хэвийн горимд шилжүүлсэн. Иргэдийн бүртгэл серверт хадгалагдаж явдаг тул мэдээлэл устах боломжгүй” гэсэн тайлбарыг өгөв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй