Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлагч Г нь элс ачиж явсан машинд дайруулж амиа алдсан хэрэг 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр гарчээ. Энэ ослыг Зэвсэгт хүчнийхэн ихэд нууцалж, Тээврийн цагдаагийн албанд мэдэгдээгүй, зөвхөн Зэвсэгт хүчний техникийн албаныханд мэдэгдсэнийг эх сурвалжууд мэдээлж байна.