Швед улсад хамгийн их өртэй улсаар Умард Солонгос тодорчээ. Сүүлийн байдлаар Пёньяны дэглэм 2.8 тэрбум кроны ($302 сая) өрийн үлдэгдэлтэй байгааг Шведийн Экспорт, Зээлийн Агентлаг (EKN) мэдээлсэн байна. Өрийн ихэнх нь 1970-аад оны үед Шведийн Volvo компаниас худалдаж авсан мянган ширхэг 144 загварын автомашин, Atlas Copco компанийн уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжүүд зэрэг байгаа гэнэ.

Төлөх хугацаа нь дууссанаас хойш 45 жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд өрийн хэмжээ 600 сая кроноос (одоогийн ханшаар $65 сая) 2.8 тэрбум крон ($302 сая) болж өссөнийг EKN байгууллагын шинжээч Стефан Карлссон ярьжээ. Жилийн хүү нь одоо 100 сая крон ($15 сая) болсон нь Умард Солонгосыг Шведийн хамгийн том өртэй улс болгоод байгаа гэнэ. Өмнө нь энэ алдрыг Куба улс эзэмшиж байжээ. Пёньян хамгийн сүүлд 1980-аад оны сүүлээр өрийнхөө нэг хэсгийг төлж байсан бөгөөд тэр цагаас хойш эдийн засаг нь доройтож, төлөх магадлал улам бүр буураад байгаа гэнэ.

Одоо EKN өрөө төлөхийг жилд хоёр удаа сануулдаг ч Умард Солонгосын тал ямар ч хариу өгдөггүй ажээ. Хоёр жил гаруйн өмнө Умард Солонгост суугаа Шведийн элчин сайдын яам тус улсын такси үйлчилгээнд одоог хүртэл явж байгаа Volvo автомашины зургийг твиттер хуудсандаа нийтэлж байсан юм. Төлбөр нь төлөгдөөгүй уг автомашин бараг хагас сая километр зам туулаад байжээ.

Эх сурвалж: Sveriges Radio

By updown

One thought on “Швед улсад хамгийн их өртэй улс орон Умард Солонгос болжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн