Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Засгийн газраас ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонсох зорилгоор Өмнөговь аймагт ажиллалаа. Манай уул уурхай, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн, эдийн засгийн хөшүүрэг болсон коксжих нүүрсний эх үүсвэр Өмнөговь аймагт Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон уул уурхайн олборлолт дагасан их бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Тиймээс төр засгаас тус аймагт орших Таван толгойн бүлэг орд газар, түүнд холбогдох бүтээн байгуулалтын ажил юм. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай, “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, цаашид анхаарах зүйлсийг албаны хүмүүст үүрэг болгов. Албан томилолтын хүрээнд “Гашуун сухайт” хилийн боомт, “Тээвэрчдийн хотхон”-ы бүтээн байгуулалт, “Цагаан хад” ачиж буулгах гаалийн баталгаат талбайд очиж тээвэрчдийн нөхцөл байдалтай танилцсан бөгөөд цаашид жолооч нарын ажлын байрны нөхцөл, нийгмийн асуудал, аюулгүй тээврийн үйлчилгээг явуулах тал дээр сайтар анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Зам тээвэр хөгжлийн яам