“Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан зардлын 72.4 хувь нь төрөөс гарчээ

2019-03-04 12:39
01

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар “Баялагтаа эзэн Монгол” сэдвээр Төрийн ордонд мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Санхүүгийн схем хэрхэн боссон талаар тайлбарлая. Эрдэнэт үйлдвэрийн хувийг худалдаж авсан хөрөнгийг дөрвөн эх үүсвэрээс босгосон.

Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг худалдаж авахад нийт хөрөнгийн 72.4 хувь нь төрөөс, Худалдаа хөгжлийн банкнаас 27.6 хувь нь бүрдсэн.

Тодруулбал, тухайн үед

  • Монголбанкнаас өрийн бичиг бичиж хоёр удаа 200 тэрбум төгрөгийг авсан,
  • Хөгжлийн банкнаас 71.3, 51.3 сая ам.долларыг зээлсэн,
  • Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая ам долларын зээл,
  • Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.долларын барьцаагүй зээл,
  • Монголбанкнаас зузаатгал хийн 160 тэрбум төгрөгийг авсан гэв.

49 хувийн талд гурван удаагийн шүүхийг шийдвэр гаргасан шүүгчийн аавынх нь компани руу 70 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн хэмээн ярилаа. Тиймээс шүүгчийг АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандахаар болсон гэв.

Уг системийг нотлохоор Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар хандахад энэ хэргийг хоёр удаа түдгэлзүүлсэн хэмээн ярилаа. Мөн тэрбээр Монголын төр нэг компанид давуу эрх олгосон уу гэдгийг тогтоосны дараа хэлэлцээрийн ширээнд сууна гэдгээ мэдэгдсэн юм. Харин Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай энэ мэдээллийг үгүйсгээд байгаа гэнэ.

Шүүх дээр Монголын зэс ХХК, Худалдаа хөгжлийн банк хоёр хоорондоо хамааралгүй гэсэн маргаан яваад байгаа. Эрдэнэбилэгийн байгуулалцсан компани гэдэг нь 32 дугаар тогтоол дээр байгаа.

Сангийн яам, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр, Монголбанканд мөнгө байсаар байтал худалдан авах эрхээсээ татгалзаж, бусдад давуу эрх олгосон.

Энэ схемийг нотлох гэж цагдаад хандахад нотлох баримтуудыг өгөхгүйгээр Нийслэлийн прокурор хоёр жил дарагдуулсан. Монголын төр нэг компанид давуу эрх олгосон уу гэдгийг тогтоосны дараа хэлэлцээрийн ширээнд сууна” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.