“Нутгийн иргэд хууль бус загасчдад тусалж байна”

2019-03-04 11:241min0
zagas

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ амралтын өдрүүдээр Хэрлэн гол дахь загасны ичээ, загасчдын гаргасан зам дагуу шалгалтын ажлын хэсгийг ажиллуулжээ.

Шалгалтаар зөвшөөрөлгүй загас барьж байгаа иргэдийг илрүүлж, хариуцлага тооцон ажиллаж байгаа юм байна. Нутгийн зарим айл өрхөөс хууль бус загасчдад загасны хөдөлгөөн, байршлын талаар мэдээлэл өгдөг, тусалдаг үйлдэл гарч байгаа тул иргэд олон нийтийг хууль бус үйлдлийг таслан зогсооход хамтран ажиллахыг Мэргэжлийн хяналтын газраас хүсч байна.

Хууль бус ан агнуур, загас барих, байгаль орчны эсрэг зөрчил, гэмт хэргийн талаар мэдээлэл авах утас 70563113.

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй