АНУ, Хятад улс худалдааны гэрээ байгуулж, “худалдааны дайн”-аа зогсоох дөхөж байна. Энэ талаар эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Уолл стрит жоурнал” сонин мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар энэ сарын 27-нд ээлжит уулзалтаа зарлаж, энэхүү гэрээг байгуулж магадгүй байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин Итали, Франц улсад айлчлал хийсний дараа хоёр улсын төрийн тэргүүнүүд уулзалдах юм.
Худалдааны гэрээгээр талууд ихэнх хоригоо цуцлах магадлалтай. Бээжин л гэхэд Америкаас оруулж ирдэг хөдөө аж ахуй, химийн бүтээгдэхүүн, автомашины гаалийн татварыг бууруулахаар зэхэж байгаа бол Вашингтон Хятадаас импортолдог бараа бүтээгдэхүүнүүдэд тавьсан ихэнх хоригоо цуцлахаар тохирох төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: Уолл стрит жоурнал сонин