Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Аврагчид энэ сарын 2-ны өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг гаргасан. Осолд нирвэгдсэн иргэний цээжин хэсэг нь усанд ил, хөл нь шаварт дарагдсан байдалтай байсан. Мөн өчигдөр (2019.03.03) 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргаад байна.
Нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
1 comment
Газар хөдлөж ,Нийслэлд аюул учирвал ямарч гарц байхгүй болох юм байна 100 метрийн асуудал ийм л болж байна.