Нийгэм

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

2019 оны 03 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 градус, говь талын нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Capture-1 Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close