2019-03-02 16:241min01

Прокурорын ажилтан машинаас шидэгдэн амиа алджээ

police

Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын прокурорын ажилтнууд болон тус сумын цагдаагийн хэлтсийн нэр бүхий алба хаагчид өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр архидан согтуурсны улмаас прокурорын ажилтан нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, сумын цагдаагийн машинд сууж явсан прокурор машин хурдтай явах үед шидэгдэн унаж, улмаар ард нь явсан автомашинд дайрагдан амь нас нь хохирсон аж.

Цагдаагийн ерөнхий газраас тусгай ажлын хэсэг гарч, хэргийг шалгахаар Өвөрхангай аймагт ажиллаж байгаа юм байна.