Вьетнам улсын Ханой хотод болсон БНАСАУ болон АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын үр дүнд ахиц дэвшил гарсангүй хэмээн үзэж байгаа. Гэвч Цагаан ордон өөр үзэл баримтлал, зорилго агуулсан байх магадлалтай талаар олон улсын ажиглагчдын зүгээс таамаглах шалтгаан байгаа аж. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ханой хотод ирсэн даруйдаа БНСВУ-ын Удирдагчтай 25 их наяд воны “Худалдааны гэрээ” хийсэн юм.
Шинжээчид “Цагаан ордон”-ы зүгээс уулзалтын үр дүнгийн талаар урьдчилан таамагласан ба Хойд Солонгосын “нууц хөзөр” болох “Хоригийг бүхлээр нь цуцлах” саналыг мэдэж байсан гэж үзсэн байна.
Үүний тод илрэлийг Д.Трампын хэвлэлийн бага хуралд хэлсэн “Бидний мэдэх нэмэлт цөмийн байгууламжийн байрлалын талаархи мэдээлэлд Хойд Солонгосын тал гайхаж цочирдсон” гэх зэрэг хариултаас харж болно гэжээ.