Бразилийн нэгэн загасчин эр ойд тэнэж яваад тун ч сонирхолтой үзэгдлийн гэрч болжээ. Тэрээр зөвхөн далайн усанд л байдаг аварга том халимыг ширэнгэн ойд олж харсан байна. Хэдийгээр том биетэй ч гэсэн уг үхсэн аварга загас нь халимны бяцхан зулзага болохыг орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Гэсэн хэдий ч яаж яваад далайн цэнгэг усны халим ширэнгэн ойд ирж амиа алдсан болохыг хүмүүс гайхширч сууна.
Харин орон нутгийн засаг захиргааны ажилтны тайлбарлаж буйгаар халимны зулзагыг ширэнгэн ойгоос нэлээд зайтай орших далайн эргийн хотоос Бразилийн нэгэн усан парк руу тээвэрлэж явах замд хөөрхий бяцхан зулзага усгүйдсэний улмаас ийнхүү үхсэн байх магадлалтай ажээ. Өөр нэг таамаглал нь дулааны улиралд энд тэндхийн хөлөг онгоцууд тээвэрлэж явсан хог хаягдлаа эндхийн ширэнгэн ойд авчирж хаях үзэгдэл өмнө нь хэд хэд гарч байжээ.
Тиймээс аль нэг хөлөг онгоцны багийнхан бяцхан зулзагыг зориуд ширэнгэн ойд хаясан байж болзошгүй юм. Бусдаар бол халим далавч ургаад нисчихгүйгээс хойш алс холын хуурай газар хүрч ирж боломжгүй билээ. Энэхүү үйл явдлыг дэлхийн хэвлэлүүдэд Бразиль улс байгаль сүйтгэгчидтэй олигтой тэмцэл хийж чадахгүй байгаагийн нэг илрэл хэмээн мэдээлж байна. Тус улсын байгаль хамгаалах салбарынхныг авлигад их хэмжээгээр идэгдсэн хэмээн буруутгажээ.
Эх сурвалж: CNN