Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэргэдээ иж бүрэн тоноглогдсон, цахим системд холбогдсон орчин үеийн (бичил) “Сургалт, судалгааны төв” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү “Сургалт, судалгааны төв” нь эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа, бүтээмжийн чиглэлээрх сургалт, тасралтгүй сургалт, чанарын судалгаа хийх төдийгүй ёс зүйн болон хөдөлмөрийн харилцааны сургагч багш нарыг бэлтгэх ажээ.
Мөн тус төвд хөдөлмөрийн харилцааны чиглэлээс гадна Англи, Солонгос хэлний сургалт болон хамтын ажиллагааны хүрээнд бүх шатны ҮЭ-үүдтэй харилцан туршлага солилцож хамтран ажиллах бөгөөд цаашид 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын телемедицин сүлжээнд холбогдож, эрүүл мэндийн салбарынханд алсын зайн онлайн сургалт, хурал, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Сургалт, судалгааны төвийн анхны сургалтыг АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, док.проф С.Наранчимэг багшаар “Үйл/чанар/”-ийн судалгааны 2 дахь шатны сургалтаар эхэллээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо
2019.03.01.