Хятадын зүүн хойд хэсэгт орших Ляонин мужийн Шэньян хотын хууль сахиулах байгууллагынхан хар тамхины хууль бус худалдаатай холбогдуулан 56 хүнийг баривчилж, 45 килограмм орчин метамфетамин хэмээх мансууруулах бодис хураан авсан байна. Энэ талаар Шэньяны Олон нийтийн аюулгүй байдлын газраас мэдээлснийг “РИА Новости” агентлаг дамжууллаа.
Цагдаа нар түүнчлэн 1,3 сая юань, хар тамхи тээвэрлэхэд ашиглаж байсан долоон автомашиныг хураан авсан байна. Энэ хэргийн сэжүүрийг анх 2017 оны зун их хэмжээний мансууруулах бодис авч явсан нэгэн эрийг саатуулснаар гаргасан ажээ. Ажиллагааны үеэр энэ эр ганцаараа бус, бүлгээр хамтарч ажилладаг, тэд хамтдаа Гуандун мужаас хууль бусаар хар тамхи тээвэрлэдэг болохыг илрүүлжээ.
Ийнхүү бүлэглэлийн гишүүдийг олж саатуулснаар Гуандун мужаас Хятадын зүүн хойд хэсэг рүү хар тамхи хууль бусаар нийлүүлдэг сувгийг бүрэн устгалаа гэж цагдаагийн байгууллагын мэдээлж байна. Одоогийн байдлаар саатуулагдсан 56 хүнийг 19-д нь захиргааны шийтгэл хүлээлгээд байгаа юм.
Эх сурвалж: РИА Новости