Монголбанк, Монголын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Холбоо хамтран “Шилдэг ТоС-Банк” уралдааныг Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан “Банкны Хөгжил-95 жил” аяны хүрээнд 15 банкны дунд зохион байгуулж байна. Тус уралдаан Монгол Улсын банкны салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна. Уралдааны удирдамжийг энд дарж хүлээн авна уу.