Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээл багийн “Их-Арц” гэдэг газар тус сумын Мааньт багийн 3 дугаар хорооны 45 настай иргэн Б /эрэгтэй/ энэ сарын 22-ны 01:00 цагийн орчим малчин Л-ийнхээс согтуугаар морьтой гарч яваад сураггүй болжээ. Эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас энэ сарын 26-ны 18:00 цагт гаргасан байна.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид 1 эрэлч нохойтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар өчигдөр (2019.02.27) 16:40 цагт Хишиг-Өндөр суманд очиж, тус сумын Тээл багийн “Ар жалга” гэдэг газар 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт эрлийг түр зогсоосон аж. Харин өнөөдөр (2019.02.28) 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ. Эрэн хайх ажиллагаанд орон нутгийн 2 иргэн ажиллаж байгаа юм байна.
“Их-Арц” хэмээх газар нь аймгийн төвөөс урагш 70 км–т, сумын төвөөс баруун зүгт 26 км-т оршдог байна.
1 comment
Сүх ват аварга алга воллоо гэсэн их аварга олдсон волов уу