Монгол ардын зүйр үг
Ойн модноос
Оолины гээ олдохгүй
Олон мод ой
Ганц мод гадас
Олон удаа бод
Ганц удаа хэл
Олон хэлбэл улиг
Цөөн хэлбэл билэг
Олны ёс
Орчлонгийн зүй
Олны үг ортой
Оройн бургас очтой
Олны хэл
Далайг ширгээнэ
Олон голын жавраас
Орны хөндийн жавар
Олон ирвэл цайгүй
Орой ирвэл зайгүй
Олон санаа санасан хүн
Оргож босож чадахгүй
Олон үгний оосоор нь нэг
Түмэн үгний түлхүүр нэг
Олонтой бол баянтай
Олон үгэнд олзгүй
Ганц үгэнд гарзгүй
Олон үгэнд олзгүй
Оготор нохойд шинжгүй
Олон хүн сайтай муутай
ойн мод урттай, богинотой
Олон хэлбэр үулиг
Удаан суувал уйтгар
Ор үгэхэд шагайх
Ооч гэхэд долоох
Оройтход эртлэхэд бэрх
Доройтвол дэгжихэд бэрх
Ороо морийг уургаар
Ууртай хүнийг аргаар
Оронгүй оргодол
Замгүй завхуул
Ороо нь ороогоороо
Жороо нь жороогоороо
Орох гэргүй
Оочих аягагүй
Орох тэнгэрийн орой цоорхой
Орсон бурын шил цорхой
Орох үүдээ олоод
Гарах үүдээ бүү март
Эх сурвалж: Монгол ардын зүйр цэцэн үгс.-УБ.,[1987]