УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн өнөөдрийн (2017.04.21) хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Хэлэлцүүлгийн үеэр өнөөдөр манай улсад хамгийн их яригдаж, хөндөх асуудлын нэг болсон улсын болон хувийн аж ахуй нэгж байгууллагууд туршилтын ажилтныг цалинжуулах асуудлыг гишүүд хэлэлцэн санал нэгтэйгээр дэмжлээ.
Тодруулбал, туршилтын хугацааны зургаан сарыг гурван сар болгон өөрчилж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош болгохгүй байхаар хуульчилж өгсөн байна. Туршилтын ажилтаныг цалинжуулаагүй аж ахуй нэгж байгууллагад 5-10 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулхаар болов. УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан 15:00 цагт үргэлжилнэ.