Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны хоёрдугаар сарын 22, 24-ний өдрүүдэд 52, 24 настай эмэгтэйчүүдийг ганцаараа явж байхад нь айлган сүрдүүлж хүчиндсэн этгээдийг саатуулжээ. Тодруулбал, оройн цагаар ганцаараа явж байсан эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, хүчирхийлсэн байж болзошгүй болзошгүй 34 настай эрэгтэй “М” гэгч этгээдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлжээ.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар явж байхдаа бусдын халдлагад өртөж цагдаагийн байгууллагад хандаагүй иргэд байвал тус дүүргийн цагдаагийн хэлтэст хандана уу.