НИТХ-ын ээлжит бус хуралдаан МАН-ын бүлгийн 10 минутын завсарлага дууссанаар дахин үргэлжлэх байсан боловч АН-ын бүлгийн саналаар дахин завсарлахаар боллоо. Тодруулбал, МАН-ын бүлгийн авсан завсарлага дуусаад хуралдаан үргэлжлэх үеэр НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “АН-ын бүлэг тооллогын комисст хяналт байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тийм учраас АН-ын бүлэг тооллогын комиссыг бүрдүүлэх асуудалтай холбогдуулан хоёр цагийн завсарлага авч байна” гэсэн юм.
Ингээд хуралдаан даргалагчийн зүгээс хотын даргыг томилох асуудал хүлээлт үүсгээд байгаа учраас энэ асуудлыг шуурхайлах үүднээс АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгөв.
Ийнхүү НИТХ-ын АН-ын бүлгийн хоёр цагийн завсарлага авах хүсэлтэд нэг цагийн завсарлага өглөө.