Хөл балладаг 8 төрлийн гутал

Заримдаа ч бид загвар, моод гэж гүйсээр хамгийн чухал зүйл болох тав тух, эрүүл мэндээ орхигдуулах талтай байдаг. Эвгүй гутал өмсөх нь ч үүнд бас хамаарна. Гэвч бид гоо сайхан, стиль гэдгийг хөлийн эрүүл мэндээсээ тэргүүнд тавьчихдаг шүү дээ.
Тэгвэл та бүхэнд огт өмсөх хэрэггүй 8 төрлийн гутлыг танилцуулж байна.
- Маш өндөр өсгийтэй гутал
Улаан хивсэн дээгүүр өндөр өсгийттэй толгой дээгүүр алхаж яваа алдартнуудыг хараад л үнэхээр дур булаам юм аа гэж гайхан магтдаг шүү дээ.
Гэтэл ийм гутал өмсөх нь хөлийн уланд асуудал үүсгэж, хөл шархлах, цэврүү үсрэх, тэр ч бүү хэл тавхайн үений холбоос сунах зэрэг олон асуудал үүсгэдэг байна.
- Нарийхан өсгийтэй туфль
Хэт нарийхан өсгийтэй гутал гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Учир нь найдвар тулгуур үгүй.
- Намхан ултай шаахай
Хэтэрхий хатуу, хавтгай ултай шаахай тавхайн чөлөөтэй байдлыг алдагдуулж, өвдөг, нуруунд асуудал үүсгэж, нумны хэв алдагдуулдаг. Тиймээс ортопедик ултай гутал өмсөөрэй.
- Углааш
Углааш нь улны хонхорхойд ч мөн л адил сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна хэтэрхий задгай учраас бараг хамгаалдаггүй. Санамсаргүй хөлөө шалбалах, зүсэх, дээр нь юм унагах гээд эрсдэлээс зайлсхийх аргагүй.
- Өндөр индүүн ултай гутал
Платформ буюу индүүн ултай гутал ихэвчлэн хатуу улавчтай учраас улны төрөлхийн нугаларах чадварыг зогсоож, эмзэг хэсгүүдэд нэмэлт даралт үүсгэдэг.
- Нарийн хоншоортой гутал
Ийм гутал хөлийн бүх хурууг хамтад нь шахдаг тул яс, мэдрэлийн үрэвсэл, хурууны хэлбэр алдагдах зэрэг эрсдэлд оруулдаг.
- Таараагүй хэмжээтэй гутал
Ийм гутлаас болж хөлийн эвэр бий болох буюу хөл хөөдөг. Үүнээс гадна таны хөлийн улны хэлбэрийг ч алдагдуулж мэднэ.
- Зузаан ултай пүүз
Пүүз нь ахмад настнуудад, эсвэл тэнцвэр, булчингийн асуудалтай хүмүүс зохимжгүй.
Эх сурвалж: mambee.com