Жил бүрийн хавар болдог элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог энэ жил БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар өөрчилсөн билээ. Тэгвэл энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт ирэх 3 сарын 23-ны бямба гаригт монгол хэл, бичгийн шалгалтаар эхлэхээр болжээ. Өмнөх жилүүдээс харьцангуй эрт эхэлж буй ЭЕШ-ын монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтсон байна.
Харин босго онооны болзол хангаагүй сурагчдаас авах монгол хэл, бичгийн дахин шалгалтыг 4 сарын 20-ны бямба гаригт авах аж. Сурагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаараар дамжуулан 3 сарын 11-ээс 23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аас хэвлэж авах боломжтой юм. Харин шалгалтын дүн оноог 4 сарын 1-ний дотор www.eec.mn цахим хаягаар орж, “Шалгуулагчийн булан”-д байршуулах бөгөөд 5 сарын 6-аас эхлэн тараахаар болжээ.