11:00 цагт Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 27-ны өдөр эхлэх гэж байна. Бүртгэл болон бусад асуудлуудтай холбоотойгоор НЗДТГ-ын Цэргийн штабаас Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. УТАС: 325044

11:00 цагт MN-Мэдээллийн төвд ЖДҮХС-ын хулгайчидтай хариуцлага тооцохыг шаардсан бүх нийтийн жагсаалд нэгдэхээ илэрхийлж “Сошиал жагсаал” зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт ХХААХҮЯ-ны 9-н давхарын хурлын танхимд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд нэхмэлийн салбарт хамтран ажиллах эрмэлзэх бичиг байгуулна. Эрмэлзэх бичигт Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Италийн талаас тус улсаас Монголд суугаа Элчин сайд Андрэа Дэ Фелип нар гарын үсэг зурна. Уг эрмэлзэх бичгийн хүрээнд Монгол Улсад нэхмэлийн технологийн төв байгуулах юм. Холбоо барих утас: 8001-9000

11:00 цагт Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсэг “Таван толгой түлш” улсын үйлдвэр /СХД/, мөн Налайх дүүрэгт байрлах “Хотын түлш”, “Ширээтийн хурд” зэрэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. С.Бямбацогт тэргүүтэй бусад албаны хүмүүс явна. “Улаанбаатар Ардчилалын Форум-2019” “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд болно. Энэхүү форумын зорилго нь Тогтвортой Хөгжлийн Зорилго, түүний дотор дэд зорилт 16-г хэрэгжүүлэх болон мониторинг хийхэд Азийн орнуудын засгийн газар болон ИНБ-уудын оролцсон сайн туршлагуудыг хуваалцах хамтын ажиллагаа түншлэлийг бэхжүүлэхэд оршино. Форумд Азийн Хөгжлийн Холбоо, Ардчиллын Сүлжээ, Ардчиллын хамтын нийгэмлэгийн 30 гаруй төлөөлөл болон Монгол Улсын засгийн газрын төлөөлөл, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцоно. Мэдээллийг сурвалжлах сэтгүүлчид 10:00-15:00 цагийн хооронд ирж мэдээлэл авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 99194455 утсаар болон mandatsen@gmail.com хаягаар лавлана уу.

11:30 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан Хангарди ордны 14 давхарт хуралдана. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Сэтгүүлчид та бүхэн мэдээ сурвалжлага бэлтгэнэ үү. Холбогдох утас: 70119921, 99268461

11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой авлигын хэргүүдийн талаар “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ.

11:30 цагт Дэлхийн Оюутны Универсиадад оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно. Хаана: Спортын төв ордон 303 тоот Хэзээ: 11:30 цагт Холбогдох утас: 88008781

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн