Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Камертон” тасалбараа 300 мянгаар үнэлжээ – updown.mn

“Камертон” тасалбараа 300 мянгаар үнэлжээ

Монголын анхны “Boy band” хамтлагаар сонсогчид дуу нэгтэйгээр “Камертон” хамтлагийг нэрлэдэг. Залуус тухайн үед рок, попын ертөнцөд тэсрэлт хийж, залуусыг байлдан дагуулж байв. Тэдний анхны хит дуу “18 нас” 1995 оны намар олны хүртээл болж байсан ба “18 нас”-ыг тухайн үед “Никитон” хамтлагийн дуучин Ц.Батчулуун “Камертон”-д зориулан, санал болгож байжээ. Тэр цагаас эхлэн одоог хүртэл сонсогчдынхоо сонорыг олон хит дуугаараа байлдан дагуулсан “Камертон”-ыхон тогтмол уран бүтээл хийхгүй байгаа ч тус тусын бүтээлүүд болон зарим шинэлэг дуугаа нэгтгэн, тоглолт хийдэг.

Фэнүүд нь ч тэдний тоглолтыг дуртайяа хүлээн авдаг. Энэ удаа гэхэд “Камертон” хамтлагийнхан гуравдугаар сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Хайр” тоглолтоо “AURUG PLACE”-т хийхээр зарлаад байна. Хамтлагийн туурвисан 11 цомгийн хит дууг энэ үдэш бүсгүйчүүдэд зориулах аж. Тоглолтын тасалбарыг Лэнд.МН-ээр зарах бөгөөд “Лэнд”-ийн хямдралын купон ашиглан 38 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой юм байна. Тасалбарын үндсэн үнэ 300.000 төгрөг ба уух зүйлс, Buffet хоол багтсан гэнэ.

3 thoughts on ““Камертон” тасалбараа 300 мянгаар үнэлжээ

  1. зочин 2019-02-25 17:42 at 17:42

    Битгий үз

    Хариулах
  2. Нэргүй 2019-02-25 18:14 at 18:14

    Энэ 4 хоолой муутыг хэн 300 аар үзнээ кк болд нь гомо яшка солонгосын ганнамд очиж яадаг билээ. Энэ 4 н оронд номин талстын 4 хоолой сайтыг үзэх нь ядаж нэр төрийн хэрэг

    Хариулах
    1. ,,, 2019-02-26 00:15 at 00:15

      гоё шаалаа

      Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн