Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд “Боргио” хүнсний дэлгүүрт гал гарч нэг хүн амиа алджээ. Галын тухай дуудлагыг энэ сарын 24-ний 04:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 минутын дотор очиж, 50 минут ажиллаж унтраасан байна.
Галд иргэн Ж-ийн эзэмшлийн 114 м2 хэмжээтэй дэлгүүрийн лангууны хэсэг шатаж байсан ба гал түймэрт нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүн өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.