АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 293 албан тушаалтнаас албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 282 албан тушаалтан мэдүүлж, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна.
Бусад 10 албан тушаалд томилгоо хийгдээгүй байгаа юм. Үүнд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ЗХЖШ-ын дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн, БНСУ-ын Сөүл, Швед улсын Стокгольмын элчин сайдууд, БНХАУ-ын Эрээн хотын консул, Үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүн-4 багтаж байна.
2018 оны мэдүүлгээ гаргаж өгөөгүй мэдүүлэг гаргагч нь:
Мэдүүлгээ гаргах талаар түүнд АТГ-аас удаа дараа сануулсан боловч шалтгаангүйгээр гаргахаас татгалзжээ.
2018 оны шинэчлэн мэдүүлгээ гаргасан мэдүүлэг гаргагчийн тоо өмнөх оноос 1327 мэдүүлэг гаргагчаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж тусад нь салгасан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн ерөнхий газар гэх шинэ агентлаг байгуулагдсан, мөн Мал эмнэлгийн үржлийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, Мал эмнэлгийн ерөнхий газар болж орон тоог нэмэгдүүлсэн, Хил хамгаалах ерөнхий газрын ангилал, зэрэглэлд өөрчлөлт орсон, мөн ТӨХК, ТӨҮГ, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нэмэгдсэнтэй холбоотой аж.
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор холбогдох байгууллагууд тайлан мэдээгээ АТГ-т ирүүлэх үүрэгтэй бөгөөд 2019.03.01-нээс хойш улсын хэмжээний нэгдсэн дүн мэдээ гарах юм байна.