Урьдчилсан хорих 461-р хорих ангид хоригдож байсан шүүгч асан Б амиа хорлож нас барсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа саатуулагдсан үедээ амь насаа алджээ. Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр тэрбээр амиа хорлосон байж болзошгүй аж.
Түүнийг ямар хэрэгт холбогдуулан хорисон, яаж амь насаа алдсан зэрэг асуудлаар ЦЕГ мэдээлэл өгөөгүй байна. Ямартай ч талийгаач нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан бөгөөд Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор саатуулагдаж байсан аж.
Л.Бямбаа нь 2012-2015 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарч “Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байжээ.
Түүний хүү С.Төмөрбат нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч бөгөөд С.Төмөрбатыг мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн үзэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа билээ.
1 comment
Хуулийнхан ,сүржин ,эхлээд ,чимээгүй ,болчихдог. Гаргаад ,явуулчихдаг.