Хоёрдугаар сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлсэн ОХУ-ын Армийн өдрийг тохиолдуулан Ижевск хотод нэгэн сонирхолтой флешмоб хийсэн байна. 80 автомашинаар Калашниковын автомат бууны дүрсийг бүтээсэн тухай Удмуртийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ. Энэ бууг зохиогч Михаил Калашниковын 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. “Михаил Калашниковын 100 жилийн ойд зориулан Армийн өдрөөр флешмоб хийлээ. Флешмобод оролцох сонирхолтой хүмүүсийг олон нийтийн сүлжээгээр зар тавин цуглууллаа.
Энэ акцыг Ижевск хотын иргэн Ярослав Фокеев, “ИГГС” сан хамтран зохиолоо. Замын цагдаагийн ажилтнууд зохицуулалтыг хариуцан ажилласан” хэмээн хэвлэлийн мэдээнд дурджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ