Дэлхийн улс орнууд жил бүрийн хавар залуучуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр “Global Money Week” буюу “ Дэлхийн мөнгөний долоо хоног”-ийг зохион байгуулдаг билээ. Монголбанк “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Цэцээ Гүн” Ротаракт болон “Улаанбаатар” Ротаракт клубтэй хамтран 2-р сарын 20-ний “Learn, Save, Earn” лекцийг зохион байгууллаа.
Энэхүү лекцэд 200 гаруй залуучууд цугларан банкны хөгжил болон хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-тай танилцсан юм.