А.Сүхбат гишүүн сураггүй алга болсон уу, сургаа дуулгах гэсэн үү?

Бөхийн ногоон дэвжээнээс бүх ард түмний төлөөллийн сэнтийд суусан УИХ-ын гишүүн А.Сүхбат сураггүй алга болсон тухай мэдээлэл өчигдрөөс (2019.02.21) цацагдаж эхэлсэн. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар гишүүнийг долоо хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Зүүнхараа орохоор гэрээсээ гараад сураг алдарсан гээд, түүний утас холбогдохгүй байгаа тул ар гэрийнхэнтэйгээ ч, туслахуудтайгаа ч холбоо бариагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлж магадгүй гэжээ.

Энэ мэдээлэлд санаа зовсон хүмүүс олон байгаа ч бас сайхан амарч байгаа биз гэж үл тоох хүмүүс ч цөөнгүй байна. Ийнхүү хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлж байх үед түүнийг гэртээ байгаа гэж бас нэг хэвлэлд дурджээ. Ингэхдээ “Эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр гэртээ байгаа, хөдөө яваагүй гэв” хэмээн бичсэн байна. Тэгэхээр эрхэм түшээ ажлаар ч, амралтанд ч, анд ч, ер хаашаа ч яваагүй юм бол энэ мэдээлэл хаанаас гарав гэсэн асуулт гарна. Үүний араас А.Сүхбат гишүүн алга болсон гэх мэдээлэлд өөрөө яагаад хариу өгөхгүй байна вэ, үнэхээр төрийн түшээ гэртээ байгаа юу гэх мэт асуултууд ч гарна.

Эсвэл ойрдоо дуу нь суларч, олны анхаарлаас хөндийрсөн гишүүн өөрийгөө мартуулахгүй байх оддын тактикийг ашиглан олонд сургаа дуулгах гэв үү?

УИХ-ын гишүүн хаашаа ч яваагүй юм бол энэ сенсаци хэнд хэрэгтэй вэ?

4 thoughts on “А.Сүхбат гишүүн сураггүй алга болсон уу, сургаа дуулгах гэсэн үү?

  1. zochin 2019-02-22 15:01 at 15:01

    bitgii oldoosoi

    Хариулах
  2. Нэргүй 2019-02-22 15:03 at 15:03

    Бас нэг хүүхэн дээр хоноод ирсэн юм байгаа биз дээ. Түүний авгай нарыг тоолж барах биш.

    Хариулах
  3. Mongol 2019-02-25 01:43 at 01:43

    Haachiv l gej, huduuguur zugaalj l yavaa biz.

    Хариулах
  4. hovor chadvar 2019-03-06 22:24 at 22:24

    Iimerhuu hooson tsuu yaria bol Oyun-Erdeniin amtat hool.Ter amiluulaad jujig tavichih chadvartai hovorhon chadvartai hun shuu

    Хариулах

Mongol-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн