ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан асуудлаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нарыг  шалгаж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-д хүргүүлсэн ч УИХ өнгөрсөн нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа тэднийг хамгаалан авч үлдсэн билээ.

АТГ-аас өгсөн тайлбараар бол дээрх гишүүд дуудсан цагт ирдэггүй, тогтоолтой танилцахгүй зэрэг асуудал гаргадаг байсан гэдэг.  Харин одоогоор УИХ-ын гишүүн Г.Солтан л яллагдагчаар татах тогтоолтой танилцаагүй байгаа юм байна. Тэрээр томилолттой, завгүй зэрэг шалтгаан хэлсээр өдийг хүрсэн бөгөөд удахгүй гадагшаа томилолтоор явах гэж байгаа бололтой. Тиймээс АТГ-аас түүнд хилийн хориг тавиулах асуудлыг хөндөж эхэлсэн гэнэ.

УИХ-ын гишүүн Г.Солтан ЖДҮХС-аас “Монгол шаазан” компаниараа дамжуулж, 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон байдаг.

By updown

One thought on “Г.Солтан гишүүнд хилийн хориг тавих асуудал хөндөгдөж эхэлсэн бололтой”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн