Балбад амьдарч байсан гэрэл зурагчин Хамид Сардар-Афхами 10 гаруй жил Төвөд, Гималайг судалж байгаад дараа нь Монгол руу сүнс, бөө байдагт итгэдэг нүүдэлчэн цаатнуудын мөхөж буй угсаатны амьдралтай танилцахаар иржээ.
Гэрэл зурагчин төвөд, монгол хэл судалж, түүнчлэн Харвардад санскрит, төвөд судлалаар докторын зэрэг хамгаалсан байна.
Дукха бол бүхий л амьдрал нь цаа бугатай холбогддог түрэг гаралтай үндэстэн юм. Тэд цаагаа сааж сүү, бяслагаа гарган авахаас гадна монголчууд тэдэнтэй нийлж хандгай, бодон агнадаг.
Энэ угсаатан хурдацтайгаар цөөрч, өдгөө 44 өрх л үлджээ. Өөрөөр хэлбэл 200-400 хүн л байдаг гэсэн үг.
Сардар-Афхами цаатнуудын талаар цуврал гэрэл зураг авахын хажуугаар “Цаатнууд” хэмээх кино хийж, түүндээ Хөвсгөл нуурын ойролцоо монголууд хэрхэн нүүдэллэж байгааг үзүүлжээ. Зураг авалтын группынхэн хэдэн зуун цаатантай хамт тэдний ариун дагшин хэмээгдэх ой руу нүүдэллэсэн байна.
Дукха нараас хамгийн ахмад нь 96 настай удган Цуян юм. Угсаатны шүтлэгээр бол тэрбээр цаа буга, омгийн ойн сахиустай холбож өгдөг бөгөөд тэдгээр нь амьд хүмүүстэй дуугаар харьцдаг гэжээ.
Цаатнууд сахиус тэнгэртэй эв зүйтэй амьдрахын тулд хүмүүс байгаль, амьтдаа хүндэтгэх ёстой гэж үздэг бөгөөд үүнийгээ үеэс үед дамжуулан иржээ.
Тэдний бүтээсэн кино Банф хэмээх уулын кино наадамд “Уулын соёлын тухай шилдэг кино” шагналыг хүртжээ.
Эх сурвалж: bigpicture.ru