АШУҮИС-ын байранд сүлжээ хоолны газар нээхийг эсэргүүцсэн багшийг ажлаас нь халжээ

2019-02-21 12:07
anaag

Бид чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Үүний хамгийн гол зарчим бол өөрийн үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэхэд оршиж буй. Гэвч өөрийн үзэл бодлоо нийгмийн цахим сүлжээнд илэрхийлснийхээ төлөө ажил албанаасаа халагдахаас эхлээд нийгэмд чичлүүлэх энүүхэнд боллоо.

Тодруулбал АШУҮИС-ын байранд CIRCLE сүлжээний салбарыг нээх гэж буй талаарх зураг цахим сүлжээнд тархаж нилээдгүй сөрөг сэтгэгдэл цуглуулаад байгаа. Үүнд бухимдсан иргэд тус сургуулийн захирал Ж.Цолмонг буруутгаж эхлээд буй.

Учир нь тэрбээр сургуулийнх нь байранд сүлжээ хоолны газар байгуулж байгаад сэтгэл дурамжхан байгаагаа илэрхийлсэн тус сургуулийн Био-анагаахын сургуулийн Бичил амь, дархлаа судлалын тэнхимийн профессор С.Цогтсайханыг ажлаас нь халжээ.

Тэрбээр энэ талаар “Манай удирдлага хурдтай, дайчин ажиллаж байна даа. Аан тийн тэнхимын эрхлэгчээс бас чөлөөлж байгаа гэсэн шүү” хэмээн жиргэжээ.

Ж.Цолмон бол эрүүл мэндийн чиглэлээр гадаад, дотоодод суралцсан чамгүй боловсон хүчин. Гэвч анаагахын салбарт ажиллаж, эмч, ажилчдын жаргал, зовлонг амтлахаас илүүтэй хувийн ашиг сонирхолыг урьтал болголоо хэмээн олон нийт шүүмжилж байна.