Нөхөрт гарсан эмэгтэйчүүд ганц бие бүсгүйчүүдээс илүү эсэргүүцдэг болохыг судалгаагаар баталжээ. Учир нь эрчүүд эхнэртээ хүүхдүүдээсээ дутахгүй ажил уддаг байна. Үүнийг эмэгтэйчүүдийн 46 хувь нь баталжээ. Аав нар хүүхдүүдтэйгээ байнга тоглодог ч амьдралын энгийн асуудалд огт санаа зовдоггүй. Ингээд л бүх ачааллыг хөөрхий ээж нар үүрдэг байна.
Үүний гол шалтгаан нь эрчүүд 43 нас хүрч байж л нас биед хүрдэг гэнэ.
Тиймээс ч таван ээж тутмын нэг нь нөхрийнхөө тусламжийг авч чадахгүй байж, үүнээсээ болж стресстдэг аж.
Гэрийн ажил эхнэр, нөхөрт хоёуланд нь асуудал үүсгэдэг. Гэтэл эхнэр ганцаараа гэрийн ажлаа хийвэл энэ хэрээр стресс нэмэгддэг байна. Үүний улмаас эмэгтэйчүүдэд чөлөө зав гарахгүй байгаа мэт санагддаг.
Тухайлбал, эмэгтэй хүн орой ажлаасаа ирээд гэр бүлийнхээ гишүүн бүрт анхаарах, гэрийн бүхий л энгийн ажлыг хийх шаардлага тулгардаг. Ингээд ядарч, алдаа гаргаж, үүндээ өөрийгөө буруутгаж эхэлдэг байна.
Ийм нөхцөл байдал өдөр өдрөөр давтагдсаар олон жил үргэлжилдэг. Тэгэхээр сэтгэлзүйчид дараах зөвлөгөөг хүргэж байна.
-Хамтдаа шийдвэр гаргах
-Үүрэг хариуцлагаа тэнцүү хуваах
-Ахуйн үүрэг даалгаврын жагсаалт гаргаж, түүнийгээ нарийн баримтлах
-Цаг хугацаагаа зохицуулах, зайлшгүй хийх ёстой ажил, дараа нь хийж болох ажлаа ялгаж сурах.
Эх сурвалж: gosocial.co
3 comments
ОДооны хүүхнүүд ажилгүй офиссын өрөөнд гар утсаараа ярьсан юмнууд л байдаг
За баларчээ.Хуухэдээрээ байж хуухэд хийгээд байсан бна ш дээ