Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар тус холбоог төлөөлж “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн талаар өнөөдөр (2019.02.20) мэдээлэл хийлээ.
МТЗ-ын инженерүүдийн нэгдсэн холбооны дэлгэсэн баримт: Тэрбээр, 2009 оноос УБТЗ-ын хашаанд зогссон зам засварын хоёр машинтай яг ижил үйлдэлтэй ВПРС загварын зам засварын машиныг ОХУ-аас авахдаа Тендерийн хууль зөрчиж, барааг авахаасаа өмнө төлбөрийн 85%-ийг худалдагч компанийн дансанд шилжүүлсэн, Доминикан арлын оффшор бүсэд бүртгэлтэй уг компанийнх нь үүсгэн байгуулагч 2,300 компанийг байгуулсан нь дампуурсан, данс нь дампуурлаа зарлах гэж байсан банканд харьяалагдаж байсан, зах зээлийн ханшаас 700 гаруй мянган ам.долларын үнэтэй авсан баримтуудыг тоочлоо.
МТЗ-ын инженерүүдийн нэгдсэн холбооны УЗ-ийн гишүүн Б.Аюуш: Энэ бол УБТЗ дээр болж байгаа маш олон хэргийн ганцхан жишээ. 1,000 вагоны хэргийг та бүхэн мэднэ. Өмнө нь яг үүн шиг актлагдсан нэг ширхэг сэлгээний зүтгүүр авсан төмөр замын удирдлага дээр АТГ хэрэг үүсгэж, гурван шатны шүүхээр ял авч байсан. Гэтэл яг ийм хэргийг 1,000 удаа давтсан хүнийг шалгахгүй байна.