Дэлхийн Топ-50 компанийн нэгээр нэрлэгддэг Оюутолгойн ордын баялагаасаа Монголчууд хэрхэн ашиг хүртдэг вэ, сэтгэл хангалуун байдаг уу гэсэн асуулт үргэлж тавигддаг. Энэ асуулт хариулт болохуйц хэвлэлийн бага хурлыг Оюутолгой дахь Үйлдвэрчний эвлэлийнхэн хийлээ.
Оюутолгой компанийн гадаад удирдлага ажлын байрны хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийг бууруулж хассанд ажилчид нь бухимдалтайд байгаа юм.
Оюутолгойн хүнд хортой нөхцлүүд сайжирсан мэтээр тайланг АШУҮИС-ын дэргэдэх Хөдөлмөр Орчны Эрүүл мэндийн Институтар хийлгэсэн байна. Энэ тайлангаас үүдэн ажилтнуудын цалин буурчээ. Ажилтнуудын өргөдөл гомдол тулгуурлан Үйлдвэрчний эвлэлээс судлах явцад АШУҮИС-ийн дэргэдэх институт нь хэвийн бус хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага биш болох нь тогтооджээ.
Оюутолгойн гадаад удирдлага Хөдөлмөрийн нөхцлийг үнэлгээг хийлгэснээр ажилтнуудын цалин эрс буурчээ. Нөгөө талаараа Оюутолгойд эзэн суусан гадныхан хууль бус тайлангаар хэмнэлт хийж буйг Үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан ажилтнууд эсэргүүцэл илэрхийлж, арга хэмжээ авахгүй бол нийтийн тэмцэл хийнэ гэдгээ мэдэгджээ. Монгол Улсын баялагт эзэн суусан гадныхан дураараа дургиж ажилтнуудынхаа цалинг хасч буйг зогсоох төр засаг байна уу.